ТББХ: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Ж.Батзандан гишүүнээс өөр асуулт асуух гишүүн байсангүй. Тэрээр “Сонгогчид тойм тойрогт нэр дэвшиж буй хүмүүсээс 26 хүнийг сонгох боломжгүй юм бол хамгийн багадаа 10 хүнийг сонгох боломжийг бий болгоё. Тэгэхгүйгээр нэг хүний авсан олон саналын дор олон хүн орж ирэх нь буруу. Ж.Батзандангийн нэрээр гурван хүн сонгодох нь ШИНЭ намд ашигтай байж болно. Гэхдээ иргэдэд ашигтай байх ёстой. Тиймээс нэг бүр 10 хүн сонгох боломжийг бий болгох хэрэгтэй” гэлээ. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ