Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд дараах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  оролцов.

Үүнд:

-  “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын хэсгийн 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”

-  “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”

-  “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын Санамж бичиг”

-  “Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, механизмын тухай Протокол”

-  “Бизнес-Маркет талбайг ашиглах талаар хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”

-  “Хамтын ажиллагааны тухай “Монгол Эмимпекс” ХХК болон “Ласа Лабораториос” ХХК хоорондын Санамж бичиг”

-  “Хамтын ажиллагааны тухай Монголын чанарын менежментын холбоо болон Чанарын асуудлаарх Бүх Оросын нийгэмлэг хоорондын Санамж бичиг”

-  “Харилцан ойлголцлын тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санамж бичиг”-т холбогдох хүмүүс гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг энд дарж 2 3 4 5 6 7 уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ