Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөлөө

ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад хийж буй Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал өчигдөр (2019.12.03) эхэлсэн юм. Өнөөдөр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо Улаан талбайн ойролцоо Метрополь зочид буудлын хананд байрлуулсан, жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөлөө.

1921 оны арван нэгдүгээр сард сард энэ буудалд жанжин Д.Сүхбаатар Монгол болон Оросын хооронд найрамдалд харилцаа тогтоох албан ёсны хэлэлцээр хийж байсан түүхтэй. Энэ байрыг хувьсгалын эхэн үед Зөвлөлийн хоёр дахь байр гэж нэрлэж, Ленин, Троцкий нар байнга үг хэлдэг байжээ.

Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ