Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.12.04/-ийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилох юм.

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзэж ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм байна.

Хууль зүйн байнгын хороо болон чуулганы хуралдаанд танилцуулсны дараа Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ