Монголын баг Олон улсын ой тогтоолтын холбооны ДАШТ-ий аварга боллоо
БНХАУ-ын Жухай хотод зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон баг аварга боллоо.
12 орны 167 тамирчид гурван өдрийн турш өрсөлдсөн бөгөөд манай улсаас 14 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас нийт 53 медаль хүртсэн талаар Монголын оюун ухааны академиас мэдээллээ.
Тодруулбал, багийн нийлбэр дүнгээр 21308 оноогоор Монгол Улс нэгдүгээр байрт орсон бол 15078 оноогоор БНХАУ удаалж, 14607 оноогоор Герман улсын баг гуравдугаарт оржээ.
Бага насны ангилалд:
1-р байр Хишиг Арвин Индустриал ХХК-ийн тамирчин Азийн Мастер Ш.Наранбат (4824 оноо)
2-р байр Aзийн Мастер Ши Жамиан (4516 оноо)
3-р байр Азийн Мастер Б.Жамбалбаярням (4207 оноо)
Өсвөр насны ангилалд:
1-р байр Азийн Мастер Б.Энхбаясгалан (6993 оноо)
2-р байр Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6891 оноо)
3-р байр ОУ-ын Мастер У.Солонго (6356 оноо)
Насанд хүрэгчдийн ангилалд:
1-р байр Андрей Мюзи (8170 оноо)
2-р байр Денк Фарма Монголиа ХХК-ийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (7203 оноо)
3-р байр Их Мастер Б.Лхагвадорж (7112 оноо)
Мөн өсвөр насны ангилалд Азийн Мастер Б.Энхбаясгалан "Түүхэн үйл явдал" төрөлд 5 минутад 133 үйл явдал тогтоож, бага насны ангилалд Азийн Мастер Б.Жамбалбаряням "Зураг" төрөлд 5 минутад 333 зураг, Азийн Мастер Ш.Наранбат "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ