Дэлхийн цомд дөрөвт орлоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-17-нд Японы Нарита хотноо болж өнгөрөв.

Өнөө жилийн дэлхийн цомын тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн дэлхийн шилдэг зургаан баг оролцлоо. Өнөө жилийн Нурсултанд болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад дээрх багууд эхний байрт шалгарсан билээ.

Өмнө нь Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ыг 6:4-өөр ялж АНУ-д 4:6-гаар ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга Хятадын багтай хүч үзэж 7:3 харьцаатай ялагдсанаар манай улсын баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Дэлхийн цомын аваргаар Японы баг тодорч, АНУ-ын шигшээ баг мөнгөн медаль хүртэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ