Залуу боксчид Азийн АШТ-ээс есөн медаль хүртлээ

Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо амжилттай болж өчигдөр өндөрлөлөө. Азийн шилдэг залуу боксчид өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээнийг багийн дүнгээр Казахстан улс зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв. Казахстаны багаас Мухаммедсабыр Базарбай уулу (49 кг), Махмуд Сабырхан (52 кг), Бийбарс Жексен (56 кг), Дархан Дуйсебай (64 кг), Тогамбай Сагындык (91 кг) и Аманат Сабыргали (+91 кг) нар алт, Азамат Бектас (75 кг) мөнгө, Маргулан Айдарулы (69 кг), Ерасыл Жакпеков (81 кг) нар хүрэл медаль хүртжээ. Гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай Узбекистан, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн Японы баг хоёр, гуравдугаарт оржээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг таван алтан медальтай Энэтхэгийн баг тэргүүлсэн байна.

Манай улсын боксчид есөн хүрэл /эрэгтэй хоёр, эмэгтэй долоо/ медальтайгаар тэмцээнээ дуусгажээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ