Тамаваши озэки Такакейшог давав
Кюүшюү башёгийн зургаа дахь өдөр Дайшёохо Ч.Шижирбаяр баруун жигүүрийн маэгаширагийн 13 дахь бөх Кагаяакид барьцтай түлхүүлэн ялагдсанаар нэг даваа,таван унаатай болжээ.Харин Тамаваши Б.Мөнх-Оргил өмнө нь дөрөв давж,долоо унасан зүүний озэки Такакейшог ошидашигаар,Хакүхо М.Даваажаргал анх таарч буй барууны маэгаширагийн хоёр дахь бөх Мэйсэйг уватэдашнагэгээр яллаа.Хакүхогийн даваа,унаа 5:1,Тамавашигийнх 4:2.
Өнөөдөр Дайшохо маэгашира Чиётарюүтэй,Тамаваши озэки Такаясутай,Хакүхо маэгашира Такарафүжитэй таарав.
Кюүшюү башёг таван даваа,нэг унаатай ёкозүна Хакүхо тэргүүлж,араас нь нэхэж буй дөрвөн даваа,хоёр унаатай 11 бөх нэхэж явна.Тэдний нэг Тамаваши юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ