Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээсээ татгалзах хүсэлтээ гаргажээ

2019 оны есдүгээр сарын 16 нд Их аварга Какүрюү М.Анандын багш нас барсан билээ. Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжиж очиж барилдаж буй.

Изүцү дэвжээ Ёкозүна /Их аварга/ Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна. Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй аж.

Тэгвэл өнгөрсөн сард Сумогийн Их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргасан байна.

Хакүхогийн Япон улсын иргэн болох хүсэлтийг /2019.09.03/ албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байв. Ингээд М.Анандын хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн дөрөв дэх их аварга болж байна.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус улсын иргэншил авсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ