Хакүхо М.Даваажаргал хариугаа авав
Кюүшюү башёгийн эхний өдөр дээд зиндаанд манай гурван бөхөөс баруун жигүүрийн маэгаширагийн 15 дахь бөх Дайшохо Ч.Шижирбаяр нутаг нэгт,жюүрёогийн зүүн жигүүрийн манлай бөх Азүмарюү С.Тодбилэгт унажээ.Харин зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Томоказэг ошидашигаар,ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Хокутофүжиг хатакикомигоор давлаа.Өнгөрсөн есдүгээр сарын тэмцээний эхний өдөр тэд мөн учраа таарч,Хокүтофүжи ялж байв.
Өнөөдөр Дайшохо маэгашира Вакатакакагэтэй,Тамаваши маэгашира Такарафүжитэй,Хакүхо маэгашира Дайэйшотой барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ