Д.Алтансүх самбо бөхийн дэлхийн аварга боллоо
БНСУ-ын Чёнжү хотноо болж буй самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Довдонгийн Алтансүх түрүүлж, дэлхийн аварга боллоо. Манай бөх шигшээд шалгарах замдаа Сальвадорын Р.Карранса, Английн Р.Ферри, Украины К.Мельниченко, ОХУ-ын М.Воробьёв нарыг ялж аваргын төлөө шалгарсан. Шигшээд Гүржийн Г.Лулуашвилитэй барилдан 5:1-ээр хожиж дэлхийн аварга боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ