О.ГҮНДЭГМАА “Токио-2020” олимпийн эрхээ авлаа


Катарын Доха хотноо болж буй Азийн аварга шалгаруулах буудлага спортын тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн зайд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт ОТРЯДЫН ГҮНДЭГМАА 587 оноогоор финалд дөрвөөр шалгарч Токио-2020” Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.

Image result for ОТРЯДЫН ГҮНДЭГМАА
1996 оны Атлантын “ Алтан” олимпод анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарч байсан Гүндэгмаа “Сидней-2000”, “Афин-2004”,”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” гээд долоон олимп дараалан оролцсон Монголын анхны тамирчин болох нь ээ.
Дашрамд өгүүлэхэд Монголын буудлагын спортын баг тамирчид олимпийн дөрвөн эрх аваад байгаагаас хоёрыг нь Дохагаас өвөртлөөд байна.
Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд финалд үлдсэн найман тамирчин тун удахгүй ( Дохагийн цагаар 12.00) медалийн төлөө өрсөлдөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ