Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Үүнтэй давхцуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Энэхүү хүсэлтийн дагуу санал хураахад, гишүүдийн ихэнх нь дэмжсэнээр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ