МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцжээ.


Хуралдаанд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг мэдээлэл өгчээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөг байхаар өргөн мэдүүлсэн. Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлого болон зарлагыг УИХ өөрчилж болохгүй. Тиймээс төсвийн төслөөс 250 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчлөхөөр ажлын баг төлөвлөсөн. Тухайлбал, ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хавдрын эрт оношлогоонд зориулан хөрөнгө тусгах, нийслэлд ерөнхий боловсролын зургаан сургууль шинээр барих зэрэгт хөрөнгө тусгахаар төлөвлөж байна" хэмээв.


Мөн бүлгийн хуралдаанаар Зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжихээр шийджээ. (Ерөнхийлөгчийн албан бичгийг энд дарж үзнэ үү)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ