"Токио-2020" паралимпийн эрхээ авлаа

Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны Ази тивийн АШТ-ий үеэр Монгол Улсын тамирчин Н.Мөнхбаатар "Токио-2020" паралимпийн эрхээ авлаа. Тэрбээр паралимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар паралимпийн эрхээ ийнхүү албан ёсоор авчээ.

 

Дасгал бүртээ эхний хоёр байрт шалгарвал паралимпийн эрх авах учиртай тус тэмцээнд ОУХМ Б.Оюун-Эрдэнэ аз дутан гуравдугаар байр эзэлсэн байна.

 

Монголын пара спортын баг тамирчдаас “Токио-2020” паралимпийн эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара тэквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д Х.Энхтуяа нар хүртсэн бол ОУХМ З.Ганбаатар пара буудлагын төрлөөр, “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрлөөр паралимпийн эрхийг бүрэн хангаад байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ