Дэлхийн цэргийн спортын их наадмаас Монголын баг 9 медаль хүртлээ
БНХАУ-ын Үхан хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цэргийн спортын VII дугаар их наадамд "Алдар" спорт хорооны 82 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Энэ сарын 18-ны өдөр хөшгөө нээсэн цэргийн спортын их наадамд Монголын багийн анхны медалийг жүдо бөхийн төрлөөр Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль авч эхлүүлсэн бол чөлөөт бөхийн төрлөөр Э.Даваанасан хүрэл медаль, МУГТ С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртэж медалийн өнгийг хувиргасан байна. Улмаар буудлагын спортоор олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ О.Гүндэгмаа алтан медаль хүртэж Үханы тэнгэрт алтан соёмбот далбаагаа өндөрт өргөж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэгвэл өчигдөр манай боксын тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлэн Х.Энх-Амар мөнгө, Х.Энхмандах, Н.Шинэбаяр нар хүрэл медаль хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ