Жүдо: Абу-Дабид зодоглох Монголын шигшээ баг
Өнөөдөр АНЭУ-ын Абу-Даби хотод жүдо бөхийн Их Дуулга “Abu Dhabi Grand Slam 2019” тэмцээн эхэлж байна. Нийт 95 орны 553 тамирчин олимпын чансааны төлөө өрсөлдөх юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын жингийн барилдаантай. Маргааш эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, нөгөөдөр эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаанууд болно.
“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн сонгон шалгаруулалтад ч нөлөөлөх тус тэмцээнд манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 6, нийт 16 жүдоч оролцож байна.
Абу Дабид зодоглох Монгол Улсын шигшээ баг:
Эмэгтэй 48 кг:
Ганбаатарын Наранцэцэг
52 кг:
Бишрэлтийн Хорлоодой, Мөнхбатын Уранцэцэг
63 кг:
Болдын Ганхайч
70 кг:
Цог-Очирын Батцэцэг
78 кг:
Отгоны Мөнхцэцэг
Эрэгтэй 60 кг:
Энхтайваны Ариунболд, Лхагважамцын Өнөболд
66 кг:
Ганболдын Хэрлэн, Ёндонпэрэнлэйн Басхүү
73 кг:
Ганбаатарын Одбаяр, Цэнд-Очирын Цогтбаатар
81 кг:
Отгонбаатарын Ууганбаатар
90 кг:
Гантулгын Алтанбагана
100 кг:
Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг:
Одхүүгийн Цэцэнцэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ