С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Дэлхийн цэргийн спортын VII наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Үхань хотод нээлтээ хийсэн. Наадмын чөлөөт бөхийн төрөл энэ сарын 21-нд эхэлж манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Ингэснээр гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болжээ. Түүнээс өмнө ОУХМ, Азийн аварга Д.Хүдэрбулга 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ