"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангиллаар гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл энэ сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар нийслэлийн Спортын хороо, Хэт холын зайн марафон гүйлтийн холбоо хамтран энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан болон шатрын тэмцээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн спортын хорооны дарга Ж.Ганболд "Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг аравдугаар сарын 19-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна. Гүйлтийн болон дугуйн спорт сонирхогч иргэд өргөнөөр оролцох боломжтой. Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод бүртгэл хийж байгаа” гэв. Утас: 96635753, 90098082, 312785
Шатрын тэмцээн
Шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нас насны ангиллаар шатрын тэмцээнийг аравдугаар сарын 20-21-ний өдрийн 09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг “Зууны шатар” шатрын клубийн байранд бүртгэнэ. Утас: 91187949
Иргэдийн спортын VIII их наадам
Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмын нийслэлийн шигшээ тэмцээн спортын найман төрөл /спортын явган аялал, шагайн наадгай, олс таталт, сагсан бөмбөг, волейбол, хийн дасгал, аэробик гимнастик/-өөр аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Утас: 96635753, 90098082, 312785
Нийслэлийн спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа "Нийслэлийн иргэд та бүхнийг энэхүү тэмцээнүүдийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна. Тус наадмыг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд баг хороонд сайн дурын багууд нэгдэж, бэлтгэлээ ханган анхаарал хандуулж байгааг харахад таатай байна" гэв.
Үйл ажиллагааны хөтөлбөр
2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
10:00-10:30 цагт Нийтийн гүйлт, дугуйн марафон болон дугуйн уралдааны нээлтийн арга хэмжээ /”Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын зүүн хэсэгт/
Нийтийн гүйлт
10:30:10:35 Гараа 5,000 м /15-18 нас, 55-аас дээш нас/
10:35-10:40 Гараа 10,000 м /19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш нас/
13:00-14:00 Хаалтын ажиллагаа
Дугуйн уралдаан /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
11:00-13:00 Уралдааны дугуйн уралдаан /15-16 нас, 17-18 нас, бага нас, 19-өөс дээш нас/
15:00-16:00 Ердийн уулын дугуйн уралдаан /11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 19-35 нас/
18:00-18:30 Хаалтын ажиллагаа
2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Шатрын тэмцээн /Монголын худалдаа аж үйлдвэрийн хурлын танхимд/
09:00-12:00 Өсвөрийн насны тэмцээн /8-12 нас/
Сонирхогчдын дундах тэмцээн /2000 хүртэлх/
Оюутан, залуучуудын тэмцээн /18-21 нас/
Өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээн /Дотоод чансаа 2100-с дээш/
12:00-12:30 Тэмцээний нээлтийн арга хэмжээ
12:40-17:00 Тус тэмцээний үргэлжилнэ.
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
09:00-15:00 Шатрын тэмцээний шигшээ тоглолтууд
15:00-16:00 Хаалтын ажиллагаа
Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадам /“Буянт –Ухаа” спортын ордон/
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
09:00-11:50 Шигшээ тэмцээний урьдчилсан тоглолтууд
12:00-13:00 Иргэдийн спортын VIII наадмын нээлтийн арга хэмжээ
13:00-17:00 Хагас шигшээ тоглолтууд
2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд
10:00-14:00 Финалын тоглолтууд
15:00-16:00 Хаалтын ажиллагаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ