Т.Номин-Эрдэнэ Азийн аварга боллоо

    Энэ сарын 10-17-нд АНЭУ-ын Фужейра хотод Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн боксын тэмцээн болж өнгөрлөө. Манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.Охидын 48кг-ын жинд Д.Номин-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 63 кг-ын жинд Ч.Элбэг мөн хүрэл медаль авсан байна.

Харин охидын 57 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ түрүүлж, Азийн тивийн өсвөрийн аварга болсон Монголын анхны эмэгтэй боксчин болжээ. Т.Номин-Эрдэнэ нь “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ