Э.Содномпилжээгийн “Токио-2020” олимпын зардлыг Фүжи хот гаргахаар болов
“Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гиннесийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болов.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын Иргэдийн төлөөлөгчдиын хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хоёр тал хамтарч ажиллахаар болсон байна. Тус уулзалтын үеэр энэхүү тэтгэлгийн талаар тохиролцон, гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ