Н.Цэдэнбалыг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ үзэх эрхээр шагнажээ

    Олон улын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад хүрэлцэн ирж, өчигдөр Яармагт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийгээд өнөөдөр буцаж байгаа юм. Түүний айлчлалтай холбогдуулж Монголын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр орой хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан байна.

    ОУХБХ-ны ерөнхийлөгч тус арга хэмжээний үеэр Монголын шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбалд “дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоалыг оруулсан баяр хүргээд, 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтыг үзэх урилга өгчээ.

    Энэ тухай Н.Цэдэнбал: "Монголын хөлбөмбөгт өнөөдөр гайхалтай өдөр тохиолоо. Миний бас азтай өдөр байлаа. Хэхэ

    FIFA ерөнхийлөгч монголд айлчилж бидний өвөл бэлтгэл хийж чаддаггүй асуудлыг шийдэж битүү талбай хийж өгөхөө амлалаа дээр нь надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоалыг хийсэнд баяр хүргэж дэлхийн аваргын Final тоглолтыг үзэх урилга өглөө үнэхээр гайхалтай өдөр байлаа.
Thank you MONGOLIAN FOOTBALL FEDERATION" гэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ