Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
Марроко улсын Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 81 улсын эрэгтэй 294, эмэгтэй 223, нийт 517 жүдоч хүч үзэж байгаа.
Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) оролцож байгаагаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.
Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч боллоо. 2014 онд Ө.Дүүрэнбаяр залуучуудын ДАШТ-д түрүүлж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ