Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Киргизийн багтай өөрийн талбайдаа тоглоно. Монгол хөлбөмбөгийн холбоог олон нийт сайн ажиллаж, тамирчдын амжилт ахиж, гадаад харилцаа ч сайжирч байна гэж магтан ярих хүмүүс олон байна.
Тэгвэл өнөөдөр Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны Ерөнхийлөгч Ж.Инфантино Монголд ирэх ажээ. Тэрээр маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, мөн Яармагт баригдаж байгаа талбайн нээлтэд оролцох ажээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) (FIFA) — Талбайн болон танхимын хөлбөмбөг (футзал), элсний хөлбөмбөгийн олон улсын хамгийн том удирдах байгууллага. 1930 онд анх эхэлсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1991 онд анхных нь болсон Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Бельги, Дани, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Швейцарийн үндэсний хөлбөмбөгийн холбоодын хоорондоо зохион байгуулж байсан олон улсын тэмцээнүүдийг нэгтгэн зохицуулах зорилгоор 1904 онд анх байгуулагджээ. Дэлхийн 211 улсын үндэсний холбоог эгнээндээ нэгтгэсэн. 2013 оны байдлаар 1.4 тэрбум долларын бэлэн мөнгөний хөрөнгөтэй. 2016 оны хоёрдугаар сарын 26-нд явагдсан сонгуулиар Швейцарь болон Италийн иргэн Жанни Инфантино ерөнхийлөгчөөр нь сонгогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ