Г.Ануужин “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 04-06-ны өдрүүдэд “San Diego open-2019” хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээн боллоо.

Тус тэмцээний 64 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ