Монголын сагсан бөмбөгчид дэлхийн гран прид Ази тивээс анх удаа түрүүллээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн гран при тэмцээн БНСУ-д болж, дөнгөж сая аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдсөн юм. Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд аваргын төлөөх тоглолтод “Пиран” багийг 13:10-аар хожлоо.


Ингэснээр дэлхийн гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа түрүүлж байгаа энэ.


Манай багийнхан хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, тус тэмцээний шигшээд анх удаа шалгарсан юм. Тэд шөвгийн наймд Сербийн алдбарт “Земун” багийг 17:16-гаар хожсон билээ.

Ингэснээр “Токио-2020” олимпын эрх авах чухал оноо цуглууллаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ