Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч “IPFC” бүсийн эзэн болов
Энэ сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC /Ippon Primorye Fighting Championship/ бүсийн эзэн боллоо. Тэрбээр холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдсан юм.
Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил, Монгол зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцжээ.
Монгол Улсыг төлөөлөн хоёр тамирчин оролцсон байна. Мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн нь MFC, Sibforce тэмцээнүүдэд тус тус тэргүүлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ