Италид хөлбөмбөгийн тоглолтыг арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж зогсоожээ
Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “Аталанта”, “Фиорентина” багуудын тоглолтыг арьс өнгөөр ялгаварлах расист үзлээс болж зогсоосон тухай “Goal” сонинд мэдээлжээ.
Талбайн эзэн “Аталанта” багийн хөгжөөн дэмжигчид “Фиорентина”-гийн бразил хамгаалагч Далбертийг “хар сармагчин” зэрэг элдэв үгээр доромжилсон байна. Үүнээс үүдэн шүүгч тоглолтыг зогсооход хүрчээ.
Үүнээс өмнөхөн “Интер”-ийн хөгжөөн дэмжигчид Бельгийн хар арьст довтлогч Ромелу Лукакуг мөн элдвээр доромжилсон билээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино Итали дахь хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн расист хандлагад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ