Манай сагсчид "Токио 2020" олимпийн эрх авах оноогоо ахиулжээ
Манай сагсчид есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй хамгийн өндөр зэрэглэлийн "FIBA 3x3" Их дуулга тэмцээнд "Монгол MMC", "Улаанбаатар энержи" багууд оролцож дэлхийн шилдэг 12 багтай өрсөлдлөө. Тус тэмцээн нь Олимпийн хамгийн өндөр оноог олгодог тэмцээн юм.
Лос Анжелесийн Дэлхийн их дуулгын А хэсгийн сүүлийн тоглолтод Нови Сад, Лузанн багийг өчигдөр 21:17 харьцаатай хожсоноор Монгол Улсын "Улаанбаатар Энержи" баг Дэлхийн Их Дуулгын шилдэг наймд шалгарчээ.
Манай баг шилдэг наймын хасагдах шатны тоглолтоо өнөөдөр өглөө 08:25 Словений шигшээ Пиран багтай хийж улмаар ялсан байна. Ингэснээр "Токио 2020" олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ