Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпын эрх авлаа

Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн олимпын хоёр дахь эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг авлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан тэрбээр шөвгийн наймд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтод эцсийн мөчид харамсалтайгаар ялагдсан.

Тэрбээр дагах тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Францын Кумба Ларрокийг оноогоор цэвэр (12:2) яллаа.

Ингэснээр С.Батцэцэг олимпын эрх авч, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөллөө. Өнөөдөр Т.Тулга мөн олимпын эрх авсан юм. С.Батцэцэг хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Украины Алла Черкасоватай барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ