Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Бэхбаяр дагах барилдаанд яллаа, одоо Резатай барилдана
“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановтой дагах барилдаанд таарсан. Махир ОХУ-ын Заур Угуевт тун маргаантай ялагдсан бөх. Энэ жилийн Европын наадмын аварга, Европын аваргын хүрэл медальт, 22 настай.
Тэнцүүхэн барилдаан болсон ч хашир туршлага илүүрхлээ. Тэсэрч авсан оноо нь тус болж, 4-4 тэнцсэн ч манай бөх ялалт байгууллаа.
Одоо Бэхээ Ираны Реза Атритай барилдана. Ираны бөхийг ялахад хүрэл медалийн төлөө U-23 дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт Энэтхэгийн Рави Кумартай барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ