Э.Мөнхдөл, Ч.Нямзул нарын туйванчид өрсөлдөнө

Тайланд улсын Паттаяа хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ өчигдөр (2019.09.18) эхэлсэн. Манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Г.Анужин, ОУХМ Э.Билэгсайхан, ОУХМ Ч.Нямзул, эрэгтэйд төрөлд ОУХМ Э.Мөндөл нарын таван тамирчин оролцож байна.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 55 кг-н жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-н жинд Э.Мөнхдөл нар өрсөлдөнө. Эмэгтэй 55 кг-н жингийн D болон C хэсэгт өрсөлдөх тамирчид өнөөдөр, маргааш В болон А хэсэгт өрсөлдөх тамирчдын дүн гарна. Манай тамирчин Ч.Нямзул D хэсэгт багтсан. Эрэгтэй 67 кг-н жинд өрсөлдөх АНУ-ын нээлттэй тэмцээний алтан медальт Э.Мөнхдөл С хэсэгт багтсан бөгөөд өнөөдөр өрсөлдөнө.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ