Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав
ОУХМ Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдэн, медалийн төлөө өнөөдөр Ирландын боксчин Курт Уолкертой тулалдаж 5:0-ээр /30:27, 29:28, 29:28, 30:27, 30:27/ илүүрхэн ялж, ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав.
Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд явагдаж байгаа бөгөөд медалийн төлөөх 57 кг жингийн тулаан хэдхэн минутын өмнө болж Азийн наадмын болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар 2019 оны Европын наадмын аварга, 2017 оны Европын аваргын хүрэл медальт, 24 настай Ирландын тамирчин Курт Уолкерыг ийнхүү илт давуу ялж, Дэлхийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ