О.Бурмаа Хятадын бөхөд ялагдлаа

Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилж байна. 

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өрсөлдөж буй Гавьяат тамирчин О.Бурмаа 2018 оны Азийн наадмын аварга Хятадын Киан Жоутай таарсан. Чжоу бол Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай тамирчин. О.Бурмаа түүнийг ялбал 2017 оны дэлхийн аварга Ясмин Адартай барилдах байсан. Гэвч барилдаан хятад бөхийн хөтөлснөөр явагдлаа.

Киан Жоу хөлд орж 2 оноо, мэх хийж түрээд 1 оноо, ард нь гарч 2 оноо авсаар 5:2 харьцаагаар манай бөхийг яллаа. О.Бурмаа барилдааны төгсгөлд 2 оноо авсан ч барсангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ