Ё.Цэрэнчимэд Кавай Рисакод цэвэр ялагдлаа
Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой таарсан. Кавай домогт Каори Ичёг халз барилдаанд ялж, гэрт нь үлдээгээд ирсэн хүн тул ялагдах эрхгүй. 63 кг-ын жингийн Риогийн олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга, 2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт. Барилдаан эхлээд л зүүн хөлд орсон Рисако 2 оноо авч, дагуулж эргүүлж, оноогоо хоёр хоёроор ахиулсаар 10-0 оноогоор цэвэр яллаа. Ур чадварын ялгааг харууллаа, япон тамирчин.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ