Э.Сумъяа эхний тойрогтоо ялалт байгуулав
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод эхэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 53 кг-д хүч үзсэн Э.Сумъяа эхний тойрогтоо ялалт байгуулав.
Тэрбээр Камеруны бөх Эмилиенне Эссомбег хожлоо.
Э.Сумъяа нь “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт юм.
Өнөөдөр манай улсаас дөрвөн бөх барилдаж буй.
Дөрөв дэх ДАШТ-дээ зодоглож буй тэрбээр 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгөн медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ