Б.Номин-Эрдэнэ Монголын эмэгтэйчүүдийн Их мастер боллоо
Монголын шатрын спортын түүхэнд дахин нэгэн түүхэн амжилт бичигдлээ. 19 настай Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна.
Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй шатарчдын дунд анхдагч амжилтын эзэн болсон Д.Номин-Эрдэнэ өдгөө Унгар улсад гэр бүлийн хамт амьдардаг юм.
Монголын шатарчдаас Их мастер цолонд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер/, эмэгтэй Их мастер цолонд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, Б.Аминаа нар хүрээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ