Н.Цурцумия дэлхийн аварга боллоо


    Казахстаны нийслэл Нур-Султанд бөхийн төрлүүдийн ДАШТ үргэлжилж байна.Сонгомол бөхийн хамгийн хөнгөн жин болох 55 кг-д Гүржийн Н.Цурцумия аваргын төлөө дэвжээний эзэн орны Х.Жаканшаг 9:0-ээр хожив.22 настай гүрж залуу ноднингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.Хүрэл медалийн эздээр Азербайжаны Э.Азизли,Японы С.Огава нар тодорчээ.ДАШТ-ий жин тус бүрийн эхний 6-д шалгарсан бөхчүүд "Токио-2020" олимпод оролцох эрхтэй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ