Нэрт хөлбөмбөгчний хөшөөг төрөлх хотод нь босгоно
Шведийн шигшээ багийн довтлогч асан З.Ибрагимовичийн хөшөөг төрөлх хот Мальмёд нь босгохоор тус улсын хөлбөмбөгийн холбоо шийдвэрлэжээ.2,7 метр өндөр,500 кг жинтэй уг хүрэл хөшөөг барималч П.Линде бүтээсэн ба 2015 оны хавар ажлаа эхэлсэн юм.Өдгөө Америкийн "Лос-Анжелес Гэлакси" багт хүчин зүтгэж буй 37 настай довтлогч маань улсынхаа шигшээ багт 116 тоглож 62 гоол оруулсан байна.Хөшөөний нээлт ирэх сарын 8-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ