М.Даваабанди сонгомол бөхийн түүхэн ялалтыг авлаа

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн бөгөөд 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний анхдугаар тэмцээний хүрэл медальт Мөнх-Эрдэнийн Даваабанди 1/8 шигшээд Сербийн Себастиан Коломпарыг цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа.

Энэ нь Монголын сонгомол бөхийн түүхэнд дэлхийн аваргын анхны ялалт байлаа.
М.Даваабанди 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны Элданиз Азизлитай хүч үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ