Уулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно

    Уул, аялал, алхалтын клубүүдийн хооронд зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах "Уулын эрчимт алхалтын багийн тэмцээн" энэ бямба гарагт болно.

Тэмцээнээр Манзушир -Зайсан чиглэлд 17.5км зайг туулах бөгөөд энэ жилээс УАШТ болж өргөжсөнөөрөө онцлог.

Уул, аяллын клубууд нь алхалт зохион байгуулахдаа цөөнгүй алхагчийг хамруулдаг тул багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж багаасаа хоцорч байгаа нэгэндээ сэтгэл санаа, биеийн хүчний тус дэмжлэг үзүүлэх, тогтсон хурдаар урагшлах чадвартай болгоход чухал нөлөөтэй.

Мөн аялалын үеийн гэмтэл ослын тохиолдолд урьдчилан сэргийлэх чадварыг суулган гэмтэл осол гарч болзошгүй эрсдэлтэй маршрутыг сонгохгүй байх, эрсдэлтэй газраар явж өнгөрөхдөө нэг бие биедээ туслах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж сурах, биеийн хүчээ буруу хуваарилах, амрах хугацаа, хооллох хугацааг оновчтой зохион байгуулаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа аялал дуусахгүй, улмаар харанхуй орчинд алхах шаардлага гардаг тохиолдолыг багасгаж амрах хугацаа, хооллох хугацаа, биеийн хүчийг зөв хуваарилж богино хугацаанд зайг туулах чадварыг суулгах зэрэг чадварыг сорьдог талаар зохион байгуулагчид нь онцолж байна.

Түүнчлэн клубуудэд бүх насны хүмүүс алхалтад оролцдог тул тэднийг тэмцээнд хамруулах нь уулын алхалт насны хязгааргүй, эрүүл байх үндэс гэдгийг олонд таниулах ач холбогдолтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ