Аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт Олон улсын ардчиллын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болжээ. Тус аймгийн Ардчилсан намаас зохион байгуулсан уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх хүч үзэн зодоглосон байна.

Барилдаанд Дэлүүн сумын харьяат бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Улаанхус сумын харьяат бөх улсын начин Б.Серик үзүүрлэжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, улсын начин Б.Баатарцол, Цэнгэл сумын харъяат, аймгийн арслан М.Аманбек нар шөвгөрсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ