Сүхбаатар дүүргийн бөхчүүд багаараа тэргүүллээ

    Монголын хүүхдийн спортын VI наадмын чөлөөт бөхийн төрөл есдүгээр сарын 10-12-нд Батлан хамгаалах яамны “Алдар” биеийн тамир спорт хорооны танхимд боллоо.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн 20 аймаг (Баян-Өлгийгөөс бусад), Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн есөн дүүргийн 333 (эр 197, эм 136) тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв.

    Тэмцээнд оролцсон бүх аймаг, дүүргүүд ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд спортын мастер Ж.Баярхүү, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн тамирчид таван алт, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг дөрвөн алт, гурван хүрэл, Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай хоёр, гуравдугаар байрт шалгарав.

Сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн 10 тамирчин хүүхдин спортын наадамд дахин аваргаллаа.

МЕДАЛЬТНУУД:

Хөвгүүд

45 кг (21 бөх): 1. Ц.Баярсайхан (Налайх) 2. Г.Балдорж (Увс) 3. М.Эрдэнэ-Очир (Өмнөговь), Х.Хаш-Эрдэнэ (Орхон)

48 кг (19): 1. Б.Отгонбаатар (Баянхонгор) 2. Б.Балжинням (Дархан-Уул) 3. Э.Цэрэндаваа (Налайх), Д.Ганхөлөг (Сэлэнгэ)

51 кг (22): 1. Э.Энхболд (Төв) 2. Б.Баяр (Дорноговь) 3. Н.Очир-Эрдэнэ (Дархан-Уул), Д.Хишигдэлгэр (Сэлэнгэ)

55 кг (24): 1. Г.Батнасан (Хан-Уул) 2. Н.Цэнгүүнбаяр (Дорноговь) 3. Д.Бямбасүрэн (Архангай), Г.Энхням (Дархан-Уул)

60 кг (23): 1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 2. Я.Үржинжав (Сүхбаатар дүүрэг) 3. Г.Ганзам (Дархан-Уул), Б.Мягмардорж (Өвөрхангай)

65 кг (21): 1. Ж.Далайдорж (Баянхонгор) 2. Б.Маргад-Эрдэнэ (Сэлэнгэ) 3. Н.Батбилгүүн (Төв), Э.Бат-Оргил (Хэнтий)

71 кг (24): 1. Т.Балжинням (Сүхбаатар дүүрэг) 2. А.Цэрэн-Очир (Хэнтий) 3. О.Дондов (Баянхонгор), Т.Даваадорж (Завхан)80 кг (19): 1. Э.Уугангэрэл (Хэнтий) 2. Ө.Шийрэв (Архангай) 3. Б.Баярболд (Сүхбаатар дүүрэг), М.Мөнх-Эрдэнэ (Төв)

92 кг (13): 1. М.Гантогтох (Увс) 2. Ш.Энхбаясгалан (Сэлэнгэ) 3. Б.Орших (Архангай), Т.Эрдэнэтөгс (Хан-Уул)

100 кг (11): 1. Н.Нямдаваа (Төв) 2. М.Лхагважамц (Увс) 3. Л.Алтаншагай (Орхон), Д.Бямба-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)

Охид

40 кг (7): 1. М.Номин-Эрдэнэ (Сүхбаатар дүүрэг) 2. Б.Отгонзаяа (Увс) 3. А.Хишигдаваа (Баянхонгор)

43 кг (11): 1. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 2. Г.Болормаа (Ховд) 3. О.Солонго (Дархан-Уул), Б.Хонгорзул (Архангай)

46 кг (14): 1. Г.Оюундарь (Архангай) 2. А.Энэрэлт (Говь-Алтай) 3. Р.Оюунбилэг (Баянзүрх), Э.Буман-Аюуш (Баянхонгор)

49 кг (16): 1. Б.Хишигсүрэн (Баянхонгор) 2. Ч.Сарнай (Өмнөговь) 3. Ж.Золзаяа (Сүхбаатар дүүрэг), Э.Отгонзаяа (Баянгол)

53 кг (21): 1. М.Мөнхгэрэл (Сонгинохайрхан) 2. Б.Ганцэцэг (Дархан-Уул) 3. Э.Рэнцэнханд (Төв), Ж.Ариунзаяа (Ховд)

57 кг (16): 1. Т.Алтжин (Сүхбаатар дүүрэг) 2. Б.Хоролгарав (Хан-Уул) 3. Н.Бүжинлхам (Төв), Б.Анударь (Багануур)

61 кг (16): 1. Б.Марал (Сүхбаатар дүүрэг) 2. Б.Сансармаа (Архангай) 3. М.Жаргалмаа (Сонгинохайрхан), Т.Энхжин (Баянзүрх)

65 кг (13): 1. З.Бишрэлт (Сүхбаатар дүүрэг) 2. Б.Хонгорзул (Чингэлтэй) 3. Б.Нямбаяр (Хөвсгөл), Ц.Должинсүрэн (Архангай)

69 кг (10): 1. А.Даваажаргал (Налайх) 2. Г.Намуунцэцэг (Архангай) 3. Д.Гүнсмаа (Увс), Г.Энхжин (Төв)

73 кг (12): 1. Д.Халиун (Хан-Уул) 2. Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь) 3. Ц.Амгалан (Увс), О.Цэлмүүн (Сүхбаатар дүүрэг)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ