Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар тэмцээнээ үргэлжилүүлж байна

Сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотноо болж байна. Тэмцээн есдүгээр сарын 9-нд эхэлсэн бөгөөд 21-нд шигшээ тоглолтууд явагдаснаар өндөрлөнө. Манай улсаас найман жинд найман тамирчин, нэг нөөц тамирчны хамт Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор оролцож байгаа.  Монгол Улсын ширэн бээлийтнүүдээс Х.Энхмандах, Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Г.Баярхүү нарын тамирчид эхний тулаанаа хийгээгүй байгаа бол 75 кг-н жинд өрсөлдөж буй Д.Давааням, 81 кг-д Н.Шинэбаяр, -91 кг-д С.Эрдэнэбаяр нарын хүнд жингийн боксчид рингэнд гарсан. Харамсалтай нь, хүнд жинд өрсөлдөж буй манай улсын тамирчид бүгд өрсөлдөгч нартаа хожигдон тэмцээнээ өндөрлүүлээд байна. С.Эрдэнэбаярын хувьд Словак боксчин Д.Мичалект, Н.Шинэбаяр Узбекстаны Д.Рузметовт, Д.Давааням мөн Узбекстаны Ф.Кахарамоновт тус тус хожигдон тэмцээнээ өндөрлүүлжээ.  Тэгвэл үлдсэн жингүүдээс есдүгээр сарын 14-ий өдөр 52 кг-н жинд Х.Энхмандах Казахстаны боксчинтой, 63 кг-н Б.Чинзориг Палестин болон БНХАУ-ын тамирчдын ялсантай, есдүгээр 15-нд 57 кг-н жинд Э.Цэндбаатар Киргизстаны тамирчинтай, 69 кг-н жинд Г.Баярхүү есдүгээр 16-ны өдөр Украин болон Тайваны боксчдын ялсантай эхний тулаануудаа хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ