Хүндийн өргөлтийн тэмцээнд Баянзүрх дүүрэг тэргүүлэв

Монголын хүүхдийн спортын 6-р наадмын шигшээ тоглолтууд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Хүндийн өргөлтийн АШТ-ий нэгдсэн дүн өчигдөр гарч ОУХМ А.Отгонжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг 413 оноогоор 1-р байранд шалгарсан бол Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг 411 оноо, ОУХМ Д.Чинзориг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн баг 394 оноотой эхний 3-н байранд шалгарчээ.

Хүндийн өргөлтийн төрөлд охидын 36 кг, 40 кг, 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, хөвгүүдийн 49 кг, 55 кг, 61 кг 67 кг, 81 кг, +81 кг-н жинд өрсөлдсөн. Тэмцээний үеэр эрэгтэй төрөлд өрсөлдсөн Ч.Амартүвшин, У.Амарбаяр, Б.Чингүүн, Б.Батжаргал нар, эмэгтэй төрөлд Б.Отгонтуул, Б.Эрдэнэзул, Ч.Анужин, Э.Ууганцэцэг, О.Баянтуул болон Г.Энэрэл нарын тамирчид рекорд амжилтыг тогтоосон бол Баянзүрх дүүргийн тамирчин Б.Эрдэнэзул ОУХМ цолны болзол, Сүхбаатар дүүргийн тамирчин Г.Болортуяа Спортын мастер, Сүхбаатар дүүргийн тамирчин Ч.Анужин, Хөвсгөл аймгийн тамирчин Э.Ууганцэцэг нар Спортын дэд мастер зэргийн бозол хангажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ