Улсын харцага О.Хангай шырим барилдаанаар мөнгөн медаль хүртэв

Дэлхийн тулааны спортын фестивал наадам БНСУ-ын Чүнжү хотноо амжилттай өндөрлөлөө. Наадмын сүүлчийн өдөр солонгос үндэсний бөх шырим барилдааны тэмцээн болж, хамгийн хүнд жинд Монгол Улсын харцага О.Хангай эзэн орны тамирчинд ялагдан мөнгөн медалиар энгэрээ мялаав.

Тэрээр 2018 оны сүүлчээр БНСУ-д болсон шырим барилдааны тэмцээнд түрүүлж байсан удаатай. Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 6-ны хооронд болсон Дэлхийн тулааны спортын фестивалд 100 шахам орны 4000 тамирчид тэквондо, үшү, кэндо, жиүжицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг 20 спортын төрлөөр хүч сорилоо. Монгол Улсын баг тамирчид 7 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ