Маргааш “Хүй долоон худаг”-т бүх марафон гүйлтийн тэмцээн болно
“Тал нутгийн Монгол” нэртэй марафон гүйлтийн олон улсын тэмцээн маргааш Хүй долоон худагт болох гэж байна. Тэмцээнийг Япон улсын иргэн Фүживара, Конаяа нар санаачлан 1996 онд анх удаа зохиож байсан бөгөөд энэ жил 23 дахь удаагийнх юм. Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн дөрвөн ангиллаар аваргаа шалгаруулах бөгөөд оролцогчид 3 км, 5 км, 10 км, 21 км-т гүйх юм.
Тэмцээний зохион байгуулалтад Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МҮОХ, компани байгууллагууд хамтарч байгаа бөгөөд ирээдүйд аялал жуулчлалыг татах томоохон үйл явдал болгох зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ