Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.04/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дахь төрийн албан хаагчидтай холбоотой заалтыг хэлэлцээд  цаг орой болсон тул санал хураалт явуулалгүйгээр чуулганы хуралдааныг хаасан. Тиймээс одоо чуулганы хуралдааны эхэнд дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна.

Тодруулбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ