Софт теннисчид ганзага дүүрэн эх орондоо ирлээ

Филиппинийн Булакан хотод наймдугаар сарын 27-31-нд болсон софт теннисний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.

Охид, хөвгүүдийн 12, 15, 18, 21 хүртэлх насны ангилалд ганцаарчилсан, хос, багийн гэсэн нийт зургаан төрөлд Азийн 13 улсын 300 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Дасгалжуулагч Б.Батаа, Ц.Эрдэнэбат нарын удирдлага дор эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдсөнөөс охидын 15 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Чинмөрөн, Т.Ивээл нар хүрэл, хөвгүүдийн 18 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нар хүрэл, багийн төрөлд Монголын хөвгүүд хүрэл медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ