Өнөөдөр Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар татамид гарна
Дэлхийн аваргын 6 дахь өдөр өнөөдөр эмэгтэй -78 кг болон эрэгтэй -100 кг-н өрсөлдөөн болно. Өнөөдөр татамид эрэгтэй -100 кг-н жинд Монгол Улсаа төлөөлөн Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн Л.Отгонбаатар талбайд гарна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д урамтай сайхан барилдан хэсгийн аварга болоод хагас шигшээд өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан.
Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар энэ удаа дэлхийн аваргын В хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Германы К.Фрэй байх юм. Хэрвээ ялалт байгуулж чадвал Бразил болон АНЭУ-ын тамирчдын ялсантай нь барилдана. Л.Отгонбаатар энэ жил Екатеринбург, Бакугийн Их Дуулга болон Хөххотын Гранприд зодоглон Хөххотоос хүрэл медаль хүртсэн.
Тэгвэл эмэгтэй -78 кг-н жинд О.Мөнхцэцэг барилдана. Тэмцээний С хэсэгт багтсан О.Мөнхцэцэгийн эхний өрсөлдөгч нь БНСУ-ын тамирчин Ён Хюн-жи б
СЭТГЭГДЭЛ БИЧИХ